Oyuntsengel Oyuntsengel's Reviews > Wisdom from the Four Agreements

Wisdom from the Four Agreements by Miguel Ruiz
Rate this book
Clear rating

by
52441084
's review

it was amazing

Юутай сайхан ном бэ? Бурхан минь. Сайхан ч орчуулсан байна. Баярлалаа. Miguel Ruiz, Д.Мөнхболд, Л.Ундрах нартаа.
Шашин судлалын ном бол уу гэж их л цэрвэж уншсан маань эндүүрэл байлаа. Эртний Толтекчүүдийн оршихуйн ухааны сургаал юмсанжээ. Энгийн хэллэгтэй атлаа амьдралын чухам үнэнийг ян тан ойлгохоор бичсэн байна.
Бидний амьдралыг бүгээнтүүлдэг Төгс төгөлдрийн өвчин, Бусдад таалагдаж шагнал авах өвчин, Бидний дотор буй Шүүгч, хохирогч хэмээг шимэгчид ямар үндэслэлээр оршин байдаг, тэдгээрийг хэрхэн үлдэн хөөх ухааныг харамгүй хайрлахын хамтаар Жинхэнэ эрх чөлөөтэйгээр Худал дүр эсгэхгүй Үнэнээр оршин амьдрах хийгээд Орчлон хорвоог бүхэл нь хайрлах арга ухааныг заан сургажээ.
Ертөнцийг харах өнцгөө өөрчилж, өнөөдрийн явж байгаа зам мөрөө нэг шинжлээд сайжруулах арга замд суралцлаа.
1. ГАРШУУЛАГДСАН (нийгэмшүүлэгдсэн) БИ-гээсээ ангижирч хэрхэн ЖИНХЭНЭ ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ олж авах замын зураг
2. Там эсвэл Диваажин нь үхлийн дараах бус одоо цагийн хэмжигдэхүүн болох нь; 2-ын алинд нь амьдраад байснаа, амьдраад байгаагаа, цаашид алинд нь амьдрах шийдэл
3. Дөрвөн гэрээний хэрэгжилтэнд дотроос (Үгэндээ өө сэвгүй бай, Бүү эмзэглэ, Бүү таамагла, Өөрийн хүчин чадлаа бүрэн дайчил) ТААМАГЛАЛын гэрээн дээр ихээхэн сул талтайгаа олж мэдэж засварлах арга зам



flag

Sign into Goodreads to see if any of your friends have read Wisdom from the Four Agreements.
Sign In »

Reading Progress

August 20, 2018 – Shelved
August 21, 2018 – Started Reading
August 21, 2018 – Finished Reading

No comments have been added yet.